2009-04-08

Өнөөдөр


Ямар нэгэн сонин захиалах гэж байгаа хүн байвал энэ бичлэгийн уншаарай. Энэ 4 сараас эхлэн ӨНӨӨДӨР гэдэг сонинг захиалаваа. Амьдралдаа анх удаа сонин захиалаж байгаа минь энэ. Улиралд 20900 төгрөг гэж байна лээ. Бүтэн сайнаас бусад өдөр хэвлэгдэж гардаг гэхээр сардаа 26-27 дугаар гардаг юм байна. Улиралд гэхээр 78 дугаар гарна гэсэн үг. Хамгийн түрүүнд толгойнд ашигийн тухай тооцоо эргэлдэж байна.

Ашигтай тал

Ашгаа бодноо 20900 хуваадаг нь 78 тэнцдэг нь 268 төгрөг. Нэг дугаар нь 12 хэвлэлийн нүүр гэхээр их хямдхан байна шүү. Өөр ашиг гэвэл 0 орохдоо нүүрээ улайтал дүлэхгүй сонингоо уншаад ажуу ужуу, гэртээ аваачаад юм боочно, юм арчина, шороотой юман дээр тавьад суучна гээд их ашигтай байнаа. За хамгийн гол ашиг бол мэдээлэл гэж байгаа. Орой унтвал нэгийн үзнэ эрт сэрвэл нэгийг сонсоно гэдэг шиг өглөө 8 цаг гэхэд л өчигдөр өнөөдөр юу болсон болоогүй гээд бүх мэдээлэлийг 0 байхдаа мэдээд авчина гэдэг их давуу тал

Дутагдалтай тал

Манай өрөөнөөс сонин захиалсан хүн нь би ганцаараа. Өглөө болгон сонин авчирч өгөхөөр манай дарга над руу хараад байх шиг байгаан. Бодолдоо бол энэ ажилаа хийхгүй сонингоо унших нь дээ гэж боддог юм шиг байгаан. Ерөнхийдөө 4-5 хуудас реклам байна. Мэдээлэл нь дандаа улс төрийн чиглээр байгаад байх шиг байна. Өөр ч нээх дутагдалтай тал байхгүй байхаа.
Энэ сонины электрон хувилбар нь http://www.mongolnews.mn сайт дээр байдаг юм шиг байлээ.

Энэ сонинд

Агуулгын хувьд 3/5
Өнгө үзэмжний хувьд 3/5
Хэрэглээний хувьд 4/5 оноо өгч байна.


За ингээд анхны удаа дүгнэлт хийж үзлээ. Хэлэх захих зүйл байвал доор үлдээгээрэй гэж...

1 сэтгэгдэл:

Anonymous 4/08/2009 1:48 PM  

Good job

Үзүүлэлт

  © Blogger templates 'Sunshine' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP