2009-04-22

Эмэгтэй хүн унаж байсан
























Хааяа нэг машин зарах зар харахаар эмэгтэй хүн унаж байсан машин зарна гэсэн зар тааралдах юм. Энэ нь юу гэсэн утгатай юм болоо гэж бодсон чинь их муудсан машин гэсэн утгатай юм байна. Эмэгтэй хүн машин хэр сайн барьдаг билээ дээ нүх байвал шууд дээгүүр нь хусна. Юм шүргэнэ шон мөргөнө гээд тоочвол зөндөө.
Сайн баридаг эмэгтэй хүн байдаг гэж маргах хүн гарч ирж магадгүй түүний өөдөөс няцаах бар имт надад байна энэ зургуудийг үзээрэй.

2009-04-09

Toyota Prius



Энэ машин сүүлийн нэг жилд хотын гудамжаар нийлээн үзэгдэх боллоо. Жил гаран энэ машиныг унасан хүний хувьд нэг дүгнэлт хийе дээ.
Анх 1996 онд байхаа Америк ах нар fuel consumption машин хийе гэдэг санаа гаргаад энэ төсөлдөө Ford, Chrysler, Chevrolet гэх мэт автомашин үйлдэрлэгчид санал тавьжээ. Toyota энэ төсөл оролцохийг хүссэн боловч гадаадын компани гэсэн утгаар энэ төсөлд оруулаагүй. Toyota шарандаа энэ төсөлийг өөрсдөө бие даан хөгжүүлэж жилийн дараа Toyota Prius-г бэлэн болгож Япон даяар худалдаалаж эхэлсэн байна.
Одоо монголд яваад байгаа машинууд бол First Gen буюу 1-р үеийн машинууд юмаа. Second Gen нь 2001 оноос эхэлсэн гэж байгаа. Third Gen дараа жилийн 5-р сараас худалдаанд гарч эхэлнэ.

Дэлгэрэнгүй үзүүлэлт:

Үйлдвэрлэл 1997–2001
Үйлдэрлсэн газар Takaoka, later Motomachi, Japan[7]
Машины төрөл Compact car
Төрөл 4 хаалгатай седан
Моторууд Toyota Hybrid System
Бензин хөдөлгүүр: 1.5 L DOHC I4
13.5:1 compression
43 kW (58 hp) @ 4000 rpm
102 N·m (75 lb·ft) @ 4000 rpm
Цахилгаан: 288 V motor
30 kW (40 hp) @ 940 rpm
305 N·m @ 0 rpm
Дугуны хэмжээ 2,550 mm
2 дугуны хоородох хэмжээ 4,275 mm
Өргөн 1,694 mm (66.7 in)
Урт 1,491 mm (58.7 in)

Давуу тал:

Давуу тал ихтэй машиндаа. Fuel consumption буюу шатахуун зарцуулалт багатай. Албан ёсны сайт дээрээ хот дотор 5.7литр, Америкийн нэгдсэн улсын crash тестээс 5 оноо авсан гэхээр аваар ослын үед таны амьд үлдэх магадлал 90% нэмэгдэж байна гэсэн үг. Явдал зөөлөнтөй, Жолоолдлого их зөөлөн цахилгаан рулиний аппарттай, цахилгаан мотортой нийлээд хүч гаргавал 2.5 мотортой тэнцэхүйц хэмжээний хүч гаргадаг 100км/цагийн хурдыг 12.7 секундэд авна, том салонтай, Суудал өндөр гээд байвал дуусах шинжгүй юм шиг байнаа.


Дутагдалтай тал:

Баттерей муудвал сэлбэг нь үнэтэй. Тогтвор жаахан муутай юм шиг санагдсан. 45 тай явж байгаад 45 градусын эргэлт хийхэд мэдэгдэж байсан. Моторын болон цахилгааны тал дээр Монголд засдаг газар ганцхан л байгаа.

Дизайн 3/5 оноо
Аюулгүй байдал 4/5 оноо
Хурд хүч 3/5
Бусад 3/5 оноо өгье дөө

Санаа бодол асуух зүйл байвал доор бичээрэй.

2009-04-08

Samsung D900



За энэ утасыг 6 сар бариад таксинд хаясан даа. Хэрэглэхэд их энгийн гүйдэг дажгүй утас байсан юм хөөрхий.

Дэлгэрэнгүй мэдээлэл:



Yндсэн мэдээлэл 2G Network GSM 850 / 900 / 1800 / 1900
Худалдаанд гарсан 2006, June
Хэмжээ 103.5 x 51 x 12.9 mm
Жин 85 g
Дэлгэц Төрөл TFT, 256K colors
Хэмжээ 240 x 320 pixels, 2.1 инч, 32 x 42 mm
Дуу Вибратор; Полипоник, MP3
Чанга яригчтай - 3D sound speaker
Санай ой
Phonebook 1000 дугаар хадгалана, Дугаарандаа зураг хадгалана
Дуудлагы Бичлэг 30 залгасан, 30 ирсэн, 30 аваагүй дуудлагуудыг хадгалана
Багтаамж 60 MB
Card slot microSD (TransFlash),
Data GPRS Class 10 (4+1/3+2 slots), 32 - 48 kbps
3G байхгүй
WLAN байхгүй
Bluetooth байгаа
Infrared port байхгүй
USB байгаа
Камер 3.15 MP, 2048x1536 pixels, autofocus, LED flash
Видёо байгаа, CIF
Радио байхгүй
Өнгө Мөнгөлөг хар, Цэнхэр, Улаан саарал
GPS байхгүй
Java Yes, MIDP 2.0
- MP3/AAC/ACC+ player
- T9
- Document viewer (Word, Excel, PowerPoint, PDF)
- Organizer
- TV-out

Баттерей Стандард баттерей, Li-Ion 800 mAh
Жирийн горимд 260 цаг хүртэл
Ярих горид 6:30 хүртэл

Давуу тал:

Нимгэхэн карманд хийчихэд барагтай бол мэдэгдэхгүй гар утас бариж үзээгүй хүн ажилуулчихаар энгийн ажиллагаатай стиль сайтай утас. Нэг хэсэгтээ барихад л гоё үнэтэй утас барисан хүн явдаг байлаа ш д

Сул тал:

Samsung-н утас зохидог хүмүүс нь жаахан юмтай байхаа энэ утас гарсаны дараа ижилхэн загвартай мөртлөө хямдхан Samsung утаснууд хогоороо гарж эхэлсэн. Энэ алхам нь энэ утасны үнэ цэнийг бууруулсан. Яг ижилхэн загвартай утасны алийг нь үнэтэй алийг нь хямдхан гэж хэлж мэдэхгүй болж байгаа юм. Бас нэг муу тал бол камер их муутай, худлаа үнэн спичкатай боловч харанхуйд зураг авна гэж худлаа.

Тиймээс энэ утасанд

Дизайн 5-аас 2 оноо
Үзүүлэлт 5-аас 2 оноо
Үнэ 5-аас 3 оноо өгье
.

Санал сэтгэгдэлээ доор үлдээгээрэй.

Өнөөдөр


Ямар нэгэн сонин захиалах гэж байгаа хүн байвал энэ бичлэгийн уншаарай. Энэ 4 сараас эхлэн ӨНӨӨДӨР гэдэг сонинг захиалаваа. Амьдралдаа анх удаа сонин захиалаж байгаа минь энэ. Улиралд 20900 төгрөг гэж байна лээ. Бүтэн сайнаас бусад өдөр хэвлэгдэж гардаг гэхээр сардаа 26-27 дугаар гардаг юм байна. Улиралд гэхээр 78 дугаар гарна гэсэн үг. Хамгийн түрүүнд толгойнд ашигийн тухай тооцоо эргэлдэж байна.

Ашигтай тал

Ашгаа бодноо 20900 хуваадаг нь 78 тэнцдэг нь 268 төгрөг. Нэг дугаар нь 12 хэвлэлийн нүүр гэхээр их хямдхан байна шүү. Өөр ашиг гэвэл 0 орохдоо нүүрээ улайтал дүлэхгүй сонингоо уншаад ажуу ужуу, гэртээ аваачаад юм боочно, юм арчина, шороотой юман дээр тавьад суучна гээд их ашигтай байнаа. За хамгийн гол ашиг бол мэдээлэл гэж байгаа. Орой унтвал нэгийн үзнэ эрт сэрвэл нэгийг сонсоно гэдэг шиг өглөө 8 цаг гэхэд л өчигдөр өнөөдөр юу болсон болоогүй гээд бүх мэдээлэлийг 0 байхдаа мэдээд авчина гэдэг их давуу тал

Дутагдалтай тал

Манай өрөөнөөс сонин захиалсан хүн нь би ганцаараа. Өглөө болгон сонин авчирч өгөхөөр манай дарга над руу хараад байх шиг байгаан. Бодолдоо бол энэ ажилаа хийхгүй сонингоо унших нь дээ гэж боддог юм шиг байгаан. Ерөнхийдөө 4-5 хуудас реклам байна. Мэдээлэл нь дандаа улс төрийн чиглээр байгаад байх шиг байна. Өөр ч нээх дутагдалтай тал байхгүй байхаа.
Энэ сонины электрон хувилбар нь http://www.mongolnews.mn сайт дээр байдаг юм шиг байлээ.

Энэ сонинд

Агуулгын хувьд 3/5
Өнгө үзэмжний хувьд 3/5
Хэрэглээний хувьд 4/5 оноо өгч байна.


За ингээд анхны удаа дүгнэлт хийж үзлээ. Хэлэх захих зүйл байвал доор үлдээгээрэй гэж...

Блогийн зорилго

Миний нээсэн блогийн зорилго бол өөрийн хэрэглэж эдэлж үзсэн зүйлсээ техникийн болон өөрийн зүгээс дүгнэлтүүд бичнэ гэсэн үг юм. Энэ нь хэрвээ та ямар нэгэн бараа бүтээгдхүүн худалдаж авах гэж байгаа бол миний бичсэн дүгнэлтээс дүгнэлтээ хийж болно гэсэн үг юмаа. Би өөрөө жаахан завгүй байдаг боловч 7 хоногтоо доор хаяж 1-3 бичлэг хийж байхыг бодноо.

Үзүүлэлт

  © Blogger templates 'Sunshine' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP